БНСУ-д энэхүү сарыг “Хөхний хорт хавдар”-аас урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэж байна.

БНСУ-д энэхүү сарыг “Хөхний хорт хавдар”-аас урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэж байна.

Тус улсад 2016 оноос эхлэн эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Ягаан тууз” хөдөлгөөнийг өрнүүлэх болсон бөгөөд жил бүрийн 10-р сарын “Хөхний хорт хавдар”-аас урьдчилсан сэргийлэх сар болгон зарлаж хэвшээд байна.

Тэгвэл тус улсын нийслэл Соүль хотод үйл ажиллагаа явуулж буй 53н жилийн түүхтэй хөхний хорт хавдрын төвтэй “Тэрим Сонму” эмнэлэг нь эмнэлгийнхээ орой дээр аварга том “Ягаан бамбарууш”-г байрлуулсан явдал олны анхааралд өртөөд байна.

Тус эмнэлгийн дарга “Ким Сон Вон” нь хөхний хорт хавдрыг эмчлэх нь эмч миний нэгэн насны зорилго бөгөөд илүү эрүүл сайхан эх дэлхийг бүтээхийн төлөө хичээн зүтгэхээс гадна хөхний хорт хавдартай өвчтөнд урам зориг өгөх нь ч эмч бидний үүрэг гэж боддог тул энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн тухайгаа хуваалцсан байна.

Энэхүү аварга том “Ягаан бамбарууш” нь тус улсын “Им Жи Бин” гэгч уран бүтээлчийн бүтээл бөгөөд энэхүү уран бүтээлч нь дэлхийн алдартай газруудад өөрийн аварга том бүтээлүүдийг байршуулдаг “Everywhere” төслөөрөө олон улсад танигдсан нэр хүнд бүхий уран бүтээлч юм.

“Тэрим Сонму” эмнэлэг 2015 оноос эхлэн хөхний хорт хавдрын төвийг нээн хөгжүүлж ирсэн тус улсын хөхний хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн нэгдсэн эмнэлэг юм.

Өнгөрөн 7 жилийн хугацаанд хөхний хорт хавдрын 1,000 гариу мэс заслыг ажилттай хийсэн бөгөөд жил бүрийн 10-р сарыг угтан хөхний хорт хавдар сэдэвт зохион бичлэгийн уралдаан, сайн дурын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо зэргийг хийхийн зэрэгцээ хавдрын урьдчилан сэргийлэлт болон эрт илрүүлгийн давуу талуудыг сурталчлан таниулах чиглэлд олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт www.Olnodo.com 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.