БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харважээ

БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харважээ

БНАСАУ-ын цэргийнхэн ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Хойд Солонгос пуужингуудаа Канвондогоос Японы тэнгисийн зүг харважээ.

БНАСАУ энэ оны эхнээс эхлэн 10 гаруй пуужин туршаад байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл энэ сарын 25-нд “Хойд Солонгосын эрх баригчид ээлжит цөмийн туршилтын бэлтгэлээ хангасан байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хойд Солонгос цөмийн зэвсгийг урьтаж хэрэглэх боломжтой гэж ил тод зарласан. Тэд долоо дахь цөмийн туршилтынхаа бэлтгэл ажлыг хангасан байж болзошгүй. БНАСАУ аюултай өдөөн хатгалгаа явуулсаар байгаа. Баллистик пуужинг тогтмол харваж байна. Энэ нь НҮБ-ын холбогдох тогтоолуудыг зөрчихөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийг сорьж байна” гэсэн билээ.

Иймээс БНСУ ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар АНУ, Японтой аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.