Монголын ноос ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн гарын авлага хэвлэгдлээ

Монголын ноос ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн гарын авлага хэвлэгдлээ

Ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "STeP EcoLab" төслийн хүрээнд салбарын удирдлага, инженер техникийн ажилтнуудад зориулсан байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн гарын авлага монгол хэл дээр хэвлэгджээ. 

Энэхүү гарын авлагад ноос ноолуур боловсруулах үйлдвэрт тогтвортой хөгжлийг нэвтрүүлэх арга туршлагууд, ноолуур боловсруулах гол технологиудын нэгтгэн эмхэтгэсэн бөгөөд уг салбарт тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зөвлөмж байдлаар гаргасан анхны бүтээл болж байгаагаараа онцлогтой.

Гарын авлагын тогтвортой үйлдвэрлэлийн ойлголтын тухай бүлгүүдийг ХБНГУ-д төвтэй Тогтвортой Үйлдвэрлэл Хэрэглээний Хамтын Ажиллагааны Төвийн баг /CSCP/, ээрмэл утасны чанарын талаарх бүлгийг Доктор, Профессор Д.Энхтуяа, ноолуур боловсруулах үйлдвэрийн нойтон боловсруулалтын технологи болон химийн бодисын ашиглалтын бүлгийг Доктор В.Шинэнэмэх, үйлдвэрийн хаягдал усны технологийн бүлгийг Усны Судалгааны Төвийн захирал Доктор Д.Басандорж, эрчим хүчний хэмнэлтийн талаарх бүлгийг эрчим хүчний итгэмжлэгдсэн аудитор, доктор Ж.Доржпүрэв нар бичсэн байна. 

Салбар бүрийн туршлагатай эрдэмтдийн төслийн судалгаанууд, олон улсад түгээмэл хэрэглэгддэг сайн туршлагуудад суурилан бүтээсэн гарын авлагыг ноос ноолуурын салбарт ажиллаж буй бүхий л ажилтнууд төрөлх хэл дээрээ уншиж, суралцах боломж бүрджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.