Илүү их мөнгө, илүү их хяналт

Илүү их мөнгө, илүү их хяналт

Коронавирусийн цар тахал илүү олон оронд тархаж байгаатай уялдуулан өчигдөр Латин америкийн бүс нутгийн 13 улсын Транспаренси интернейшнл байгууллагын үндэсний салбарууд зөвлөмж гаргав. Энэхүү зөвлөмж нь онц байдлын үед зарцуулагдах мөнгө хөрөнгийг авлигын замаар урсан алга болох явдлыг таслан зогсооход нь Засгийн газруудад туслах зорилготой юм.

Мөн өнгөрөгч долоо хоногт Транспэрэнси Интернэшнл байгууллагын АНУ дахь төлөөлөгчийн газраас короновирустай тэмцэхэд гаргаж байгаа багц хөтөлбөртөө авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгуулах тухай саналыг тус улсын Конгресст хүргэлээ. Тус саналд засгийн газрын зүгээс цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй дотоод болон гадаад ажлын гэрээ хэлцэлд авлигын шинжтэй, зориулалтын бус зүйлд зарцуулагдахаас сэргийлэх тухай тусгасан юм.

Цар тахалтай тэмцэх нэмэлт эх үүсвэрийн санхүүгийн хувиарлалт нь хулгайн замаар орж, оффшор бүсэд хадгалагдах бус хямралыг арилгахад зориулагдан олон нийтэд зарцуулагдах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймдээ ч бид өнгөрөгч долоо хоногт банкуудыг мөнгө угаахтай тэмцэх хяналтаа улам үр дүнтэй хэрэгжүүлж, илүү чанга, тууштай байхыг уриаллаа.

Үүнээс гадна Швед улсын хамгийн том банк болох Шведбанк нь Азербайжан, ОХУ, Украйны сангуудын хөрөнгийг угаахад хэрхэн таатай орчныг нь бүрдүүлж өгч байсан талаар нэмэлт баримт, нотолгоо ил болсоор байгаа билээ.

Шведбанк болон түүний Балтийн салбарууд 2014 оноос 2019 онуудад мөнгө угаахтай тэмцэхэд хүлээсэн үүргээ үл тоомсорлон дор хаяж 40 тэрбум ам.долларын өндөр эрсдэл бүхий санхүүгийн профайлтай үйлчлүүлэгчдийн гүйлгээг гүйцэтгэсэн болохыг хараат бус тайлангуудад тусгажээ.  

Дээрхи банкны салбарын засаглал, хяналтын алдааг дараагийн эрсдэл бүхий саруудад дахин давтахгүй байх үүднээс Эстони, Латви, Литва, Швед улсуудын үндэсний салбарууд хамтран энэ төрлийн алдааг засах, шийдвэрлэх арга замуудыг ч мөн санал болголоо.

Эх сурвалж: https://voices.transparency.org

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.