Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая $ нөхөн олгоно

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая $ нөхөн олгоно

Малайз Улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал Малайз Улсад өнөөдөр /2022.12.16/ хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз Улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1,1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн байна. 16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй тус иргэний хэргийн шүүх хуралд талийгаач Ш.Алтантуяагийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АТГ-аас нүүрсний асуудалд холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлалаа 2022-12-14

БНСУ-д Монголын үндэсний картаар төлбөр, гүйлгээ хийх боломж бүрдлээ 2022-12-14

“ХҮ” хамтлагийн “Аянгын нүргээн” цомогоо танилцуулав 2022-12-14

Х.Нямбаатар: 40 сая төгрөгөөр торгодог заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа 2022-12-14

Хахууль авсан бол 12-20 жилийн хорих ял онооно 2022-12-16

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая $ нөхөн олгоно 2022-12-17

Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа 2022-12-17

Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна 2022-12-20

Ерөнхий хяналтын сонсголыг 13 цагаас эхлүүлэхээр хойшлуулав 2022-12-21

Хяналтын сонсгол : ГЕГ, УЕПГ-ын удирдлагуудын өгсөн МЭДЭЭЛЭЛ 2022-12-22

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ 2022-12-22