АТГ-аас нүүрсний асуудалд холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлалаа
АТГ-аас өнөөдөр нүүрстэй холбоотой асуудалд шууд болон шууд бусаар холбогдоод буй 17 хүний нэрийг зарлалаа. Гэхдээ эдгээр 17 хүний гэм буруутай эсэхийг Үндсэн хуулиар олгосон эрхийн хүрээнд шүүхээр тогтоох юм.
АТГ-аас зарласан нэрс:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
3. Зам тээврийн сайд асан Д.Ганбат
4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17. “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга М.Даваатогтох мэдээлэхдээ, “АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор нийт 22 хэрэгт хэрэг бүртгэл, 7 иргэнд мөрдөн байцааж байна. Мөн 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчлан, 10 хүнийг цагдан хорилоо. Хоригдсон иргэд, гэрч нараас мэдүүлэг авах, үзлэг нэгжлэг хийх, шинжээч томилох, холбогдох байгууллагаас мэдүүлэх авах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдлөгийг шуурхай явуулахын тул АТГ-аас дэд ажлын хэсэг байгуулсан. Орон нутагт ч үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор нийт 35 хүн, тодруулбал, хахууль авах гэмт хэрэгт 23, албан тушаалаа урвуулсан хэрэгт 8, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 хүнийг яллагдагчаар татаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт, нүүрс борлуулалтын 633 гэрээ, тээвэрлэлтийн 398 аж ахуйн нэгж байна. Мөрдөгчид уртасгасан цагаар ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа" хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.