“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив. Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв.

Энэхүү хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. 

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь компьютерын ухаан, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас доошгүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэргийн бүртгэл энэ сарын 30-нд дуусна 2023-01-24

“Эрдэнэс Монгол” ХХК-иас явуулах ажлын байрны шалгалтад 2407 хүн хамрагдана 2023-01-24

Д.Амарбаясгалан: Ард нийт дэмжээгүй тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батална гэсэн ойлголт байхгүй 2023-01-25

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ. 2023-01-26

БНСУ-ын "Кореа Телеком групп" Монголд оношилгооны төв байгуулахаар судалж байна 2023-01-26

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав 2023-01-27

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой! 2023-01-27

Ерөнхийлөгч Н.Учрал гишүүний хуульд хориг тавилаа 2023-01-27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ 2023-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа 2023-01-30

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. 2023-01-30