И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!

      Өнөөдөр /2023.01.27/ Ардчилсан намаас Монголчуудын боломжийг хулгайлсан АВЛИГА, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН улсад учруулсан хохирлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
     Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо. 
     Хэвлэлийн хурлын үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Сүүлийн үед АТГ-ыг татан буулгая гэдэг яриа гараад эхэлсэн байна. Учир нь том улс төрчдийн эрх ашгийг хөндөөд эхэлсэн байна. 
Ардчилсан намаас хэн нэгний нэр төрд халдах гэсэн агуулгаар биш улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх хэргүүдийг нийтэд зарлаж, олны анхаарлын төвд оруул. Энэ нь авлига албан тушаалын хэрэгтнүүд бусдад нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх юм гэж үзэж байна. 
     Анхан Шатны Шүүх дээр шийдэгдсэн 322 хэргийг Давж Заалдах Шатны Шүүхэд гомдол гаргасан байна. Үүний 43 хувь буюу 137 хэргийг л хэвээр үлдээсэн. 27 хувьд өөрчлөлт оруулж 30 хувийг хэрэгсэхгүй болгодог. Өөрөөр хэлбэл, нийт хэргийн 50 хувь нь шийдэгддэг. Хэдийгээр АТГ-т өндөр тоо яригддаг ч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байгаа албан тушаалтны хэрэг байхгүй байна. Тиймээс авлигатай тэмцэх гэдэг бол зөвхөн АТГ-ын ажил биш УТ-ийн намууд, ТББ-ууд иргэдийн хяналтад шийдвэрлэх шаардлагатай асуудал юм” гэлээ.
     Мөн АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд хэлэхдээ, “Хууль зүй Дотоод Хэргийн Яамны Сайд Х.Нямбаатар 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Meta” компанийн Төв ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен-тэй уулзаж Хууль зүйн Дотоод Хэргийн Яамнаас боловсруулсан цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, “meta flatform”-ын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо гэдгээ албан ёсоор өөрийн бүртгэлтэй хаягаар мэдэгдсэн байна. 
     Харин үүний дараа Төв ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен өөрийн бүртгэлтэй хаягаар “энэ бол худал юм. Бид парламентаар яаралтай горимоор батлагдсан энэхүү хуулийн төслийн талаар мэдээлэл аваагүй. Харин энэхүү хууль парламентаар батлагдсаны дараа анх удаа харлаа” гэдэг мэдээллийг өгсөн байна. мөн энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээлэл хүргэдэг, шүгэл үлээдэг гэж хэлж болох олон инфлүссерүүд, олон иргэд өөрийн баталгаажсан хаягаар “фейсбүүкийн бүсийн асуудал хариуцсан захирлын твитрээс харахад монголын Хууль зүй Дотоод Хэргийн Сайдын мэдээлэл худал байна” гэсэн мэдээллүүдийг өгч байна. 
     Иймд сэтгүүлчид та бүхэн, эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон сэтгүүлзүйн үнэн бодитой, тэнцвэртэй олон нийтэд түгээх үүргийнхээ хүрээнд энэхүү мэдээллийг үнэн бодитой эсэхийг олон нийтэд хүргээрэй. 
Хэрвээ Монгол Улсын Хууль зүй Дотоод Хэргийн Яам ийнхүү худал мэдээллийг олон нийтэд хүргэдэг нь тогтоогдвол энэ нь бүс нутгийн хувьд төдийгүй АНУ-д төвтэй Фейсбүүк компанийн хувьд Монгол Улсын нэр хүндийг маш томоор гутаан доромжилсон хэрэг болж байна.” гэлээ.
#Ардчилсан_нам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Эрдэнэс Монгол” ХХК-иас явуулах ажлын байрны шалгалтад 2407 хүн хамрагдана 2023-01-24

Д.Амарбаясгалан: Ард нийт дэмжээгүй тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батална гэсэн ойлголт байхгүй 2023-01-25

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ. 2023-01-26

БНСУ-ын "Кореа Телеком групп" Монголд оношилгооны төв байгуулахаар судалж байна 2023-01-26

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав 2023-01-27

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой! 2023-01-27

Ерөнхийлөгч Н.Учрал гишүүний хуульд хориг тавилаа 2023-01-27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ 2023-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа 2023-01-30

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. 2023-01-30

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал ойрын хугацаанд тавихаар бэлтгэлээ хангаж байна 2023-01-30