Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ

БНСУ-ын “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Seung-Hyouk, Yim, Асан эмнэлгийн профессор Young-Tak, Kim нар болон албаны төлөөлөгчид УХТЭ-т өчигдөр албан айлчлал хийлээ.

Албан айлчлалын төлөөлөгчдийг УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, дэд захирлууд хүлээн авч уулзаж, эмнэлгийн түүхэн хөгжил, одоогийн үйл ажиллагаагаа танилцуулсны дараа талууд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мэдээлэл технологийг ашиглаж байгаа ололт амжилтын талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар “КТ” корпорацын Дижитал ба био эрүүл мэндийн бизнесийн ажлын хүрээнд Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан УХТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон бусад оношилгооны төв, тасгуудын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах чиглэлээр цаашдаа хамтран ажиллах эхлэлийг тавьсан уулзалт болсон гэж Улсын хоёрдугаар төв эмнэлгээс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ. 2023-01-26

БНСУ-ын "Кореа Телеком групп" Монголд оношилгооны төв байгуулахаар судалж байна 2023-01-26

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав 2023-01-27

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой! 2023-01-27

Ерөнхийлөгч Н.Учрал гишүүний хуульд хориг тавилаа 2023-01-27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ 2023-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа 2023-01-30

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. 2023-01-30

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал ойрын хугацаанд тавихаар бэлтгэлээ хангаж байна 2023-01-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2023-01-31

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе 2023-02-01