Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуульд хориг тавиад байгаа.

Тус хуулийг дагалдуулан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн сард эцэслэн баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийн хурал хийхдээ, “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн заалт дээр хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой бодлогоор, хуулийн хүрээнд ажиллаж, хуулийг хэлэлцэн батлахдаа, тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллага, ард иргэдийн санаа бодол, оролцоог хангах ёстой. Дээрх нэр бүхий хуулийг хэлэлцэх явцад олон нийт, судалгааны болон мэргэжлийн байгууллага, иргэдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй гэж үзсэн” хэмээв.

УИХ дарга чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эдгээр хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 26-нд ирүүлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуульд бүхэлд нь хориг тавьсан үндэслэлийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал тайлбарлалаа.

Тэрбээр, “Хуулиудыг 1 дүгээр сарын 18-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсний дараа хуулиудыг хэлэлцэж, 2 хоногийн дараа эцэслэн баталсан. Ингэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуульд заасан “Иргэд, байгууллага, хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна” гэсэн зүйл, “Ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг зөрчсөн. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй хэмээн үндсэн эрхээ эдлэх хязгаарлалтыг тогтоосон байдаг. УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа олон нийт, судалгаа, мэргэжлийн байгуулагын санал авч, тодорхой хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэн батлах ёстой” гэж үзэж байгааг уламжиллаа.

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Дээрх хуулийг 1 дүгээр 26-ны өдөр хүлээн авснаас хойш ажлын 5 хоног гэвэл 2 дугаар сарын 1-нд хориг тавих сүүлийн хугацаа дуусаж байгаа. Гэтэл УИХ хуулийг дагаж мөрдөх хугацааг батлахдаа 2 дугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох, Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсныг А.Бямбажаргал тэмдэглэв. 

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр хориг тавьбал, хаврын чуулганаар хэлэлцэнэ. Чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлснээс хойш 14 хоногт хоригийг хэлэлцэх ёстой. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын асуудал. Хуулиудад бүхэлд нь хориг тавьсан тул 2 дугаар сарын нэгнээс хуулийн үйлчлэл түдгэлзэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын "Кореа Телеком групп" Монголд оношилгооны төв байгуулахаар судалж байна 2023-01-26

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав 2023-01-27

И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой! 2023-01-27

Ерөнхийлөгч Н.Учрал гишүүний хуульд хориг тавилаа 2023-01-27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын "КТ" корпорацын төлөөлөгчид албан айлчлал хийлээ 2023-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавилаа 2023-01-30

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. 2023-01-30

Б.Батцэцэг: Монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах санал ойрын хугацаанд тавихаар бэлтгэлээ хангаж байна 2023-01-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2023-01-31

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе 2023-02-01

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-02-01