Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ.
Энэ жилийн Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ.
Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.
Монголчуудын хамгийн үзэх дуртай тус барилдааны тасалбар өнөөдөр 11:00 цагаас худалдаанд гарлаа. Хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60.000 төгрөгийн үнэтэй.
“Нэг тасалбараар хоёр өдөр үзэх тул тасалбараа гэмтээж, үрэгдүүлж болохгүй. Хэрвээ тасалбараа гэмтээсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй” гэж МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-ноос анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.