БНСУ дахь Консулын газарт ТҮЦ машин байрлуулна

БНСУ дахь Консулын газарт ТҮЦ машин байрлуулна

БНСУ-д амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд тус улсад суугаа Консулын газарт ТҮЦ машин байрлуулахаар болжээ.

Энэ ажлыг 30 хоногийн хугацаанд амжуулж хийхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны үеэр ЦХХХ-ны сайд Н.Учралд даалгасан байна.

Түүнчлэн, тус улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын санхүүжилтийг шийдэхээр ГХЯ, БШУЯ, Сангийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлах үеэрээ иргэдтэйгээ уулзсан бөгөөд тэдний санал хүсэлтэд үндэслээд, ХНХЯ-тай хамтран тэнд амьдарч буй монголчуудад сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэх үүрэг чиглэл өглөө.

Ээлжит бус хуралдааны үеэр БНСУ дахь Консулын газрын ажилчдын тоог энэ жилдээ багтаан 3-аар нэмэх үүрэг чиглэлийг ГХЯ-нд даалгав. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалтай холбоотой хорь орчим ажил төлөвлөн хийх талаар ГХЯ-аас танилцуулжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.