БНСУ: БНАСАУ-д хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэв
БНАСАУ ойрын өдрүүдэд алсын зайн тусгалт баллистик пуужин туршиж, ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасантай холбогдуулан БНСУ тус улсад дангаар хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдэв.
"Засгийн газар БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой, мөн Пёньянд хориг арга хэмжээг тойрон гарахад тусалж байгаа гэж үзэж буй дөрвөн хувь хүн, таван байгууллагад хориг тавьж байна" гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Хоригийн жагсаалтад оруулсан хүмүүсийн дунд Монгол Улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх асан Ри Сон Ун болон БНАСАУ-д хууль бусаар газрын тос худалдан авахад тусалсан Орос гаралтай Өмнөд Африкийн иргэн Владлен Амченцев нар багтсан байна.
Харин хориг арга хэмжээ авсан байгууллагуудад “Songwon Shipping & Management”, “Korea Daizin Trading Corp”, “Transatlantic Partners Pte” зэрэг Вашингтоны засаг захиргааны хоригийн жагсаалтад хэдийнээ орсон компаниуд оржээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн засаг захиргаа хамгийн сүүлд хоёрдугаар сарын 10-нд криптовалютын хулгай, цахим халдлагатай холбогдуулан хориг арга хэмжээ аваад байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.