БНСУ бие даасан сансар судлалын агентлаг байгуулна 

БНСУ бие даасан сансар судлалын агентлаг байгуулна 

БНСУ энэ оны эцэс гэхэд сансрын хөтөлбөр, агаарын нислэгийн судалгааны ажлыг бүрэн хариуцах бие даасан сансар судлалын агентлаг байгуулна гэж тус улсын Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ Солонгос хувилбарыг байгуулах тусгай хуулийг батлуулахаар төлөвлөж байгаагаа урьдчилан зарлажээ.

Тус яам парламент баримт бичгийг зургаадугаар сард баталж, улмаар 12 дугаар сард агентлагийг байгуулна гэж төлөвлөж байна. Шинэ хуулийн дагуу энэхүү агентлаг нь сансрын хөтөлбөр, агаарын нислэгийн судалгаа болон Сар, Ангараг гаргийг судлах төсөл зэрэг сансар судлалын хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ.

Агентлагт сансар судлалын салбарын дотоод, гадаадын шилдэг мэргэжилтэн, судлаачдыг сонгон шалгаруулах бөгөөд гадаадын иргэд мөн ажиллах боломжтой гэж Шинжлэх ухааны яам мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ Умард Солонгосыг дахин “дайсан” гэж тодорхойлжээ 2023-02-17

Ким Жөн Уны охины зурагтай маркийг гаргана 2023-02-17

БНСУ: БНАСАУ-д хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэв 2023-02-21

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллаа сайжруулах боломжтой болжээ 2023-02-23

БНСУ-д мэс засалд орж дүрээ хувиргасан хар тамхины наймаачин баригджээ. 2023-02-28

БНСУ бие даасан сансар судлалын агентлаг байгуулна  2023-03-03

БНСУ-ын Сөүл хот эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолуудаа татан буулгахаар шийдвэрлэжээ 2023-03-03

БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.8 хувиар өсжээ 2023-03-06

БНСУ дайны үеийн албадан хөдөлмөрийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө зарлав 2023-03-06

БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд огцом нэмэгджээ 2023-03-06

БНСУ-ын иргэд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагслаа 2023-03-07