БНСУ-ын Сөүл хот эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолуудаа татан буулгахаар шийдвэрлэжээ
БНСУ-ын нийслэл Сөүл хот зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолуудаа 14 жилийн дараа татан буулгахаар шийдвэрлэжээ. 2009 онд газар доорх авто зогсоолд гарсан хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдуулан эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Сөүл хотын захиргаа зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зогсоолуудыг бий болгосон юм. Харин хотын удирдлагууд одоо ийм тусгай зогсоол шаардлагагүй болсон гэж үзэн гэр бүлийн зогсоол болгож өөрчлөх шийдвэр гаргажээ.
Сөүл хотод 30-аас дээш автомашины багтаамжтай зогсоолын 10 хувийг нь эмэгтэйчүүдэд зориулсан хэсэг болгодог байна. Ингэхдээ орцны хаалга, гарцтай ойрхон хэсгийг ашигладаг учир эмэгтэйчүүд харанхуй хонгилоор алхаж эрсдэлд орохоос сэргийлдэг байжээ.
Гэсэн ч 2021 онд Сөүлийн газар доорх авто зогсоолд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн гуравны хоёрыг нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд эзэлжээ.
Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зогсоолыг гэр бүлийнх болгосноор жирэмсэн болон хүүхдүүдтэйгээ зорчиж байгаа хүмүүс энэ зогсоолыг ашиглана. Харин бусад тохиолдолд эмэгтэйчүүд энэ зогсоолыг ашиглах боломжгүй болсон тул хотын захиргааныхаа шийдвэрт бухимдалтай байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.