Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр (2023.03.06) мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг бөгөөд энэ удаагийн сонсголыг 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ярианыхаа эхэнд тэмдэглэлээ. 

Тэрбээр үргэжлүүлэн, нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 2011-2020 оны хооронд Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм. Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн бөгөөд нийт 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Н.Батшугар, сонсголын үеэр цугларсан бүхий л нотлох баримтуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж, дээрх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт зориулалтын хэлбэрээр зарцуулагдсан эсэхийг хянан шалгахад онцгой анхаарах ёстой гэдгийг тодотголоо. Хянан шалгах түр хорооны сонсголыг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон Төрийн ордонд танхимаар зохион байгуулж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ. 2023-03-03

"Бүргэдийн баяр 2023" наадмын шилдгүүд тодорлоо 2023-03-05

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. 2023-03-06

Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна 2023-03-06

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2023-03-06

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно 2023-03-06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилна 2023-03-06

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ 2023-03-06

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна 2023-03-07

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ 2023-03-07

Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд! 2023-03-07