Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна

“Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гаднын улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90, үүний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан 7 хүн байна. Тэдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын иргэд нэмэгдэж болзошгүй. Энэ хоёр хүн нь яллагдагчаар татагдахаас өмнө хилээр гарч явсан ба үүнийг оргон зайлсан гэж шууд хэлэх боломжгүй юм. АТГ-ын удирдлагуудтай бид өчигдөр уулзаж ярилцсан. Эл хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах саналыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болно. Ингэхээр 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна. 

Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурорт эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ. УЕП-оос санал ирвэл тэдгээр иргэний гадаад паспортыг нь түдгэлзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлнэ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй бөгөөд тэдгээр орнуудад хандана. Нэр дурдагдсан хүмүүсийг аль улсад амьдарч байгааг ерөнхийд нь мэдэж буй. Эдгээр хүмүүсийн нэрсийг ил зарлах боломжтой" гэлээ.

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” тогтоолыг баталсан. Тус шийдвэрийн хүрээнд Шүгэл үлээх, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн ажиллагааг тус тус явуулахаар болсноо мэдэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна 2023-03-06

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2023-03-06

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно 2023-03-06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилна 2023-03-06

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ 2023-03-06

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна 2023-03-07

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ 2023-03-07

Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд! 2023-03-07

ИРГЭДЭД 25 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ 2023-03-07

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна 2023-03-07

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна 2023-03-07