Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах 17 дахь удаагийн ёслолыг энэ сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох аж. Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор шалгарсан байна. 

Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудын эзэн болсон нэгэн юм. 

Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн байна. 

АНУ-ын ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналыг хүртжээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2023-03-06

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно 2023-03-06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилна 2023-03-06

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ 2023-03-06

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна 2023-03-07

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ 2023-03-07

Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд! 2023-03-07

ИРГЭДЭД 25 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ 2023-03-07

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна 2023-03-07

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна 2023-03-07

Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө. 2023-03-09