Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Бельгийн засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Бельги нь манай улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн Европын холбооны анхны улс болсон юм. Мөн Недерланд, Люксембург улсуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна гэж Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн.
Тэгвэл олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн орноос олгожээ. Уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн үнэмлэх олгодог аж.
Үүнд:
- Хүсэлт
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
- Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
- Олон улсын жолоочийн үнэмлэхийн үнэ төлсөн баримт буюу нэг жил нь 20 мянган төгрөг, хоёр жил нь 40 мянган төгрөг, гурван жил нь 60 мянган төгрөг тушаасан баримтыг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.