Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө.

Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө.

Б.Солонгоо "Авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг боломж нь юу байна вэ гэдэг шийдвэр процесс институцийн үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна. Хоёрдугаарт, тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийж ажиллана.

Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал бол яалт ч үгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлбэл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг бүх  талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас манай ажлын хэсэг олон эх сурвалжаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа.

Эхний ээлжид 11-11 төв, и-Монголиа болон "шүгэл ажиллагаа" нэртэй сошл хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Баасан гараг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Эхний мэдээлэл авах ажил маргаашаас эхэлнэ.

Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "5Ш" ажиллагааны ШҮГЭЛ ажиллагаанд иргэдийнхээ дэмжлэгийг авч, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй. Иргэдийг манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ 2023-03-07

Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд! 2023-03-07

ИРГЭДЭД 25 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ 2023-03-07

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна 2023-03-07

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна 2023-03-07

Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө. 2023-03-09

БНСУ-ын агаарын тээврийн хоёр компани Инчеон-УБ чиглэлд нислэг үйлдэнэ 2023-03-09

УИХ-ын дарга Занданшатар БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав. 2023-03-10

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодит боломжуудаа иргэдэд танилцууллаа 2023-03-11

БНСУ-руу Аэро Монголиа ХХК энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ 2023-03-13

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай боллоо 2023-03-13