С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Монгол Улс хавдрын өвлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Гэвч өнөөдөр зөвхөн нэгдүгээр эмнэлэгт эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэж байгаагаас орны багтаамж, хагалгааны өрөөний багтаамжаас шалтгаалаад хүлээгдэл ихтэй байна. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай амьд донор бэлэн болчихсон 103 хүн байна. Эдгээр хүмүүс хоёр жил орчим хугацаанд дарааллаа хүлээж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай байгаа. Иймээс энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлига албан тушаалын хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн барагдуулж байгаа орлогоос, энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсад хураагдсан хөрөнгийг зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад Хавдарын өвлөлийг буруулахад шаардлагатай, Эрхтэн шилжүүлэн суулгахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд дээрх төрлийн орлогыг зарцуулдаг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд өглөө.
Иймээс Тусгай сан тухай хуульд болон Эрүүл мэндийн дэмжих сангийн хуульд өөрчлөлт оруулах замаар дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 нэр төрлийн өвчнийг бууруулахад анхаарч ажиллана гэдгээ онцоллоо. Мөн тэрбээр Хавдрын эмнэлэг барихад 160 орчим тэрбум, Эрхтэн шилжүүлэн суулгах төв барихад 140 орчим тэрбум, Эх хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд 7 тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.