Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдөр ЗГ-ын хуралдаанд БОАЖЯ-наас Монголд зочлох жил 2023, 2024, 2025-тай холбоо бүхий танилцуулгыг албан ёсоор хийлээ. Өчигдрийн байдлаар МУ-д 53 мянган жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авахтай холбогдуулан БОАЖЯ, Соёлын яам, ГХЯ, ЗТЯ гэх мэтчилэн холбогдох яамдууд дээрээс нь боомтын сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх туслалцаа дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа. Гуравдугаар сарын хувьд бид 40 мянган жуулчин хүлээж авах зорилттой байгаа бөгөөд эхний зургаан өдрийн байдлаар 10 мянган жуулчин ирсэн. Жуулчдыг хүлээж авахад бид нар бэлэн эсэх асуудал дээр ажиллаж байгаа. Ялангуяа жуулчны баазууд, тусгай хамгаалалттай газар нутгууд дээр байгаа аялал жуулчлалын гол цэгүүд дээр нүхэн жорлонтой холбоо бүхий асуудлыг хөндөж, хяналт шалгалтын ажил явагдаж байна. Нүхэн жорлонгуудыг зайлшгүй өөрчилж, боловсон байдал руу шилжүүлэх хэрэгтэй. Зарим аймаг маань хүртэл 100 жилийн ой гээд тэмдэглээд явж байгаа үед хэдий болтол үүгээр явах вэ гэдэг дээр томоос том анхааруулгын тэмдэг тавьж, ажиллаж байгаа.

Шинэ нисэх онгоцны буудалтай холбоо бүхий асуудал дээр бид нэг цагийн урсгал 610 зорчигч тээвэрлэх боломж даацтай гэдэг тооцоолол бий. Ахиж нэмэлтээр тавдугаар сард идэвхжих жуулчны хөдөлгөөнд шинэ нисэх онгоцны буудлыг бэлэн байлгахтай холбоотой асуудал дээр Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.

Төлбөр тооцоотой холбоо бүхий асуудал байгаа. Солонгосын жуулчид маань воны картаар ирээд шууд Монгол Улсад төлбөр тооцоо хийх ийм боломжийг Монгол банк болон Сангийн яам бүрдүүлж өгсөн. Wechat-ыг БНХАУ-ын жуулчид ихээр хэрэглэдэг. Wechat-аар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг оруулж өгсөн. Нөгөө талдаа бид шинэ нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын чиглэлд байнгын автобус явуулах ажлыг хийхээр төлөвлөөд эхний ажлууд маань хийгдээд явж байна. Өнгөрсөн хугацаанд бид ОХУ-ын талтай тур оператор компаниудын хамтарсан форумыг хийсэн. ОХУ-ын талаас 102 компани, МУ-ын талаас 106 компани форум хийж, 80 гаруй компаниуд бол гэрээ байгуулсан. Энэ жилийн хувьд бид 250 мянган Орос жуулчин хүлээн авна гэсэн тооцоо судалгаа хийсэн. БНСУ-д Ерөнхий сайд хийсэн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн.

Тухайлбал, зургадугаар сараас нислэг хийхээр төлөвлөж байсан “Жэжү эйр”, "T'way Air" хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нисгэх ажлыг хийхээр төлөвлөөд явж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүл-ийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн. Энэ нислэгээ дөрөвдүгээр сараас дахин эхлүүлнэ” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ 2023-03-06

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна 2023-03-07

Бригадын генерал Г.Болор олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ 2023-03-07

Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд! 2023-03-07

ИРГЭДЭД 25 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ 2023-03-07

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээн авна 2023-03-07

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна 2023-03-07

Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө. 2023-03-09

БНСУ-ын агаарын тээврийн хоёр компани Инчеон-УБ чиглэлд нислэг үйлдэнэ 2023-03-09

УИХ-ын дарга Занданшатар БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав. 2023-03-10

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодит боломжуудаа иргэдэд танилцууллаа 2023-03-11