БНСУ-ын сүмийн пастор Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарт Монголын Алтангадас одон хүртээсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ

БНСУ-ын сүмийн пастор Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарт Монголын Алтангадас одон хүртээсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ

БНСУ-ын (미래를사는교회) сүмийн дарга Ю Хэ Гын болон тус сүмийн дарга Лим Ин Бин нарыг Монгол Улсын Засгийн газраас олгодог Алтангадас одон хүртээсэн талаар өчигдөр /2023.03.13/ тус улсын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, алтангадас одонг МУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгож болох хамгийн дээд шагнал бөгөөд Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарыг БНСУ-д Монголын соёлыг сурталчлан таниулах, монгол хэлний сургуулийн үйл ажиллагааг дэмжих ажлыг хийсэн хэмээн тус шагналыг хүртээсэн гэжээ. Энэ талаар тэд, “Монголчуудын төлөө зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлж энэхүү шагналыг өгсөнд баяртай байна” гэлээ.

Эх сурвалж: News.kmib

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.