БНСУ-ын тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг цацагдав

БНСУ-ын тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг цацагдав

Бодибилдингийн тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Бичлэгт Хван Чол Сүн эхнэрээ гал тогооны өрөөнд сууж байх үед толгой, нүүр хэсэгт нь хүчтэй цохиж буй нь бичигдэн үлджээ. 

Түүний эхнэр хөхөрч, гэмтсэн нүүрнийхээ зургийг мөн цахим сүлжээнд байршуулсан ба "Хван Чол Сүн намайг цохьсон учраас ийм зүйл болсон" хэмээн бичиж байжээ. 

Бичлэг дуулиан болж, олон хүнд тарсны дараа Хван Чол Сүний эхнэр Жи Ён А "Бичлэг болон зургаа өөрийн инстаграм хуудаснаа оруулсан. Ингэхдээ зөвхөн найзууддаа харагдахаар тохируулсан байсан" гэсэн тайлбар өгсөн ба эл бичлэгийн талаар олон нийтийн бодсоноос өөр зүйлийг ч мөн ярьжээ. 

Тухайлбал тэр "Сүүлийн үед цахим орчинд тарсан зураг, бичлэг зэргээр олон хүний санааг зовоосондоо хүлцэл өчиж байна. Нөхөр бид хоёр гэр бүлээрээ аз жаргалтай байгаа. Би зураг болон бичлэгээ цөөн хэдэн найзууддаа харагдахаар тохируулж оруулсан. Энэ нь бидний тухай цуу яриа дэгдээдэг хүнийг барих хамгийн сайн арга хэмжээ байлаа. Хэрвээ энэ зураг, бичлэг жинхэнэ байсан бол би эрх баригчдад хандаж, хэвлэлд мэдээлэх байсан. Энэ бичлэг зөвхөн 5 хүн харагдахаар тохируулсан байсан бичлэг. Зураг оруулснаас хоёр жилийн дараа гарч байна. Нөхөр бид хоёр одоо сайн байгаа. Тиймээс энэхүү таамаглалаа зогсооно уу" гэж бичжээ. 

 


Хван Чол Сүний хувьд Өмнөд Солонгост төдийгүй олон улсад алдартай бодибилдингийн тамирчин. Монголд хэд хэдэн удаа зочилж байсан тэрээр ашиг орлогоороо ч олон тамирчдыг тэргүүлдэг. 

Хосууд 2020 онд хуримаа хийж, хоёр хүүхэдтэй болжээ.

Сонирхуулахад, Хван Чол Сүн өмнө нь эхнэрийнхээ дасгалжуулагч залуутай харилцсан мессежийг олон нийтэд дэлгэж байсан удаатай. Тухайн үед эхнэрээ гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байж магадгүй хэмээн хардаж байсан ч удалгүй мессежний зургийг устгасан юм.

Дээрх мэдээллээс үүдэлтэйгээр түүний эхнэр Жи Ён Аг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх таамаглал олны дунд үүссэн юм. Тиймээс ч асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэхийн тулд олон нийтийн сүлжээнд өөрийг нь зодож байгаа зураг, бичлэг дэлгэж байж болзошгүй хэмээн бичиж байна. Харин Хван Чол Сүн энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.8 хувиар өсжээ 2023-03-06

БНСУ дайны үеийн албадан хөдөлмөрийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө зарлав 2023-03-06

БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд огцом нэмэгджээ 2023-03-06

БНСУ-ын иргэд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагслаа 2023-03-07

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийлээ 2023-03-09

БНСУ-ын тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг цацагдав 2023-03-10

БНАСАУ шумбагч онгоцноос хоёр далавчит пуужин харважээ. 2023-03-13

БНАСАУ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан 2023-03-14

БНСУ-ын сүмийн пастор Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарт Монголын Алтангадас одон хүртээсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ 2023-03-14

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Япон улсыг зорино. 2023-03-16

БНАСАУ өнөөдөр тив алгасагч баллистик пуужин харважээ 2023-03-16