БНАСАУ шумбагч онгоцноос хоёр далавчит пуужин харважээ.
БНАСАУ зүүн эргээсээ усан доороос стратегийн далавчит пуужин харвах сургуулилалт хийлээ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.
БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, “усан доороос газрын гадаргуу руу цохилт өгөх” сургуулилалтын хүрээнд “8.24 Yongung” шумбагч онгоцноос хоёр далавчит пуужинг ням гаргийн өглөө харважээ. Уг туршилтыг БНСУ, АНУ-ын “Freedom Shield” цэргийн хамтарсан сургуулилалт эхлэхээс нэг хоногийн өмнө хийсэн байна.
БНСУ-ын цэргийхэн мөн өнөө өглөө мэдээлэхдээ, БНАСАУ-ын шумбагч онгоцноос нэг хоногийн өмнө харвасан наад зах нь нэг пуужинг илрүүлсэн гэсэн байна. Мөн Пёньян хамтарсан сургуулилалттай холбогдуулан тив алгасагч баллистик пуужин туршиж магадгүй гэж Сөүлийн Тагнуулын агентлаг саяхан мэдээлжээ.
“БНАСАУ-ын цөмийн тогтоон барих хүчний бүрэлдэхүүнд багтдаг шумбагч онгоцны анги нэгжүүдийн ням гарагт хийсэн сургуулийн үеэр далавчит пуужингууд "1500 километр зайд наймын тооны хэлбэртэй нислэгийн зам” туулсны дараа далай дээрх байг амжилттай оносон” гэж “KCNA” мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.