БНСУ-ын иргэд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагслаа

БНСУ-ын иргэд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагслаа

БНСУ-ын засгийн газар Японы эзлэн түрэмгийллийн үед буюу 1910-1945 оны хугацаанд Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлж байсан иргэддээ нөхөн олговор олгох төлөвлөгөөг танилцуулжээ.

Харин хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогчид болон тэднийг дэмжигч иргэд засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэж Сөүл хотод жагсаал хийлээ. Жагсагчид Японы засгийн газрыг албан ёсоор уучлал гуйж, нөхөн олговорыг Японы тал гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Солонгосын хойг Японы колончлолд байсан 30 жилийн хугацаанд 150 мянга орчим Солонгос иргэн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үздэг.

2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх Японы компаниудаар албадан хөдөлмөрийн хохирогчдод нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч Mitsubishi болон Nippon Steel компаниуд нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан юм. Өдгөө шүүхэд гомдол гаргасан 15 хохирогчийн гурав нь л амьд сэрүүн аж. Харин Япон, АНУ-тай харилцаагаа сайжруулах бодлогыг баримталж байгаа Өмнөд Солонгосын өнөөгийн засгийн газар Японы хоёр компаниар нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ шийдвэрийг Япон улс сайшаалтайгаар хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ бие даасан сансар судлалын агентлаг байгуулна  2023-03-03

БНСУ-ын Сөүл хот эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолуудаа татан буулгахаар шийдвэрлэжээ 2023-03-03

БНСУ-д хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.8 хувиар өсжээ 2023-03-06

БНСУ дайны үеийн албадан хөдөлмөрийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө зарлав 2023-03-06

БНСУ-ын зэвсгийн экспорт өнгөрсөн онд огцом нэмэгджээ 2023-03-06

БНСУ-ын иргэд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагслаа 2023-03-07

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийлээ 2023-03-09

БНСУ-ын тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг цацагдав 2023-03-10

БНАСАУ шумбагч онгоцноос хоёр далавчит пуужин харважээ. 2023-03-13

БНАСАУ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан 2023-03-14

БНСУ-ын сүмийн пастор Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарт Монголын Алтангадас одон хүртээсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ 2023-03-14