Япон орлогоо алдсан айл өрхүүдэд 2.7 мянган ам.долларыг хуваарилах төлөвтэй байна
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний цар тахлын улмаас орлого нь буурсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ тухай эрх баригч Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн тэргүүн Фумио Кисида сэтгүүлчдэд мэдэгджээ.
Шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд өрх бүрт 300 мянган иен буюу 2.78 мянган ам.доллар хуваарилахаар тусгах аж. Санхүүгийн энэхүү дэмжлэгийг орлого багатай эсвэл вирус тархсаны улмаас орлого нь сүүлийн саруудад огцом буурсан гэр бүлүүд хүсэх боломжтой.
Японы эрх баригчид өмнө нь коронавирусний цар тахлын нөхцөлд компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг их наяд иений багц арга хэмжээг баталсан юм. Үүнээс гадна, тус улсын Төв банк энэхүү арга хэмжээтэй холбогдуулан мөнгөний бодлогоо зөөлрүүлж буйгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.