УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнийхээ  бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ өнөөдөр /2020.04.03/ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдсан.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.