Коронавирусийг эмчилж байгаад нас барсан 14 эмчид БААТАР ЦОЛ нэхэн олголоо
Хятадын Хубэй мужийн захиргаа коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаад халдвар авч нас барсан 14 эмчид БААТАР цол нэхэн олголоо.
Тэдний дунд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт эхэлж байгаа талаар нийтэд анх зарласан Ли Вэньлян эмч багтжээ. Уханийн Төв эмнэлгийн нүдний тасгийн эмч Ли Вэньлян нь тус хотод үл мэдэгдэх шинэ өвчин дэгдэж байгааг олон нийтэд зарлаж, цагдаад дуудагдан байцаагдаж байсан юм. Түүнийг дахиж уг үйлдлээ давтвал олонд ташаа мэдээлэл түгээж айдас төрүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээнэ гэж сүрдүүлсэн байдаг. 33 настай тэрээр удалгүй коронавирусний халдварын улмаас нас барсан юм.
Баатар цолоор нэхэн шагнагдсан 14 эмчийн 10 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.