Авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Энэ онд Налайх-Чойрын уулзвараас гуравдугаар хорооны төмөр замын хуучин таван шар байшин хүртэлх 4.4 км авто замын ажил хийж 2 урсгалтай 4 эгнээ болгон өргөтгөнө. Тус ажлын нэгдүгээр ээлж буюу 2.6 км авто замын ажил эхэллээ.

Тус ажлыг "ЗБИБ" ХХК, "Моторсервиз" ХХК хамтран гүйцэтгэж байна. Замын бүтээн байгуулалт, далан буулгалт зэрэг ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлд хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг анхаарууллаа.
Авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан 3 дугаар хорооны Дэнжийн склад, Замчингийн гүүр, 3, 4 дүгээр хорооны Луутан худалдааны төв, Луутан дэлгүүрийн голын хэсэг, 4 дүгээр хороо явах авто замын уулзвар зэрэг байршлыг авто замыг хаагаад байна.
Дээрх замын ажлыг ямар нэгэн саадгүйгээр хурдан шуурхай хийлгэж, 2020 оны 6 дугаар сарын 20 гэхэд зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч нарыг дээрх замуудаар зорчихгүй байж, бүтээн байгуулалтын ажилд саад учруулахгүй байхыг тус дүүргийн Засаг даргын тамгын газар уриалж байна.


Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүйн тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчны 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажил хийх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.