БНСУ-д хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэхийг зохион байгуулсан этгээдэд цаазаар авах ял оноожээ

БНСУ-д хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэхийг зохион байгуулсан этгээдэд цаазаар авах ял оноожээ

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт өсвөр насны хүүхдүүдэд ой санамж, анхаарал төвлөрөл сайжруулдаг бэлдмэл хэмээн хар тамхины хольцтой ундаа тарааж байсан бүлэг этгээдүүдийг саатуулан баривчилжээ. Өмнөд Солонгост болсон уг хэрэг олон нийтийг багагүй цочролд оруулаад байгаа бөгөөд сэжигтэн гурван этгээдэд прокурорууд пүрэв гарагт яллах дүгнэлт үйлджээ. 

Өсвөр насныханд тараасан энэхүү ундаанд ердийнхөөс гурав дахин их метамфетамин агуулагдаж байсан нь тогтоогджээ. Сэжигтнүүд уг ундааг уусан зургаан сурагчийн эцэг эхийг "Хүүхдүүд чинь хар тамхи хэрэглэсэн гэдгийг цагдаад мэдүүлнэ" хэмээн сүрдүүлсэн байна. 

Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас сэжигтэн Гил, Пак нарыг сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй ундаа бэлтгэн нийлүүлсэн, мөнгө залилахад оролцсон хэрэгт буруутган яллажээ. Мөн Пак овогтой өөр нэгэн сэжигтэнд метамфетамин нийлүүлсэн хэрэгт буруутгажээ. 

Сэжигтэн Гилд өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноожээ. Тэрээр 10 грамм метамфетамин худалдан авч 100 ширхэг мансууруулах бодистой ундаа үйлдвэрлэжээ. Үүнээс 13-г нь хүүхдүүдэд тараажээ. 9 хүүхэд уг ундаанаас ууж 6-д нь хий зүйл харах шинж тэмдэг илэрчээ. 

Эдгээр сэжигтнүүд Хятад дахь гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал мөн тогтоогдоод байгаа ажээ. Өмнөд Солонгосын цагдаа нар Хятадын цагдаа нартай хамтран бусад сэжигтнүүдийг илрүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай холбогдох эх сурвалжууд мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д "Netflix" компани $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ 2023-04-25

БНСУ, Америк Пёнъяны эсрэг хамгаалалтаа сайжруулахаар тохиролцжэ 2023-04-27

Юн Сог Ёль БНСУ-д хөрөнгө оруулахыг И.Маскаас хүсжээ 2023-04-27

БНСУ-ын дээд лигт Монголын волейболчид сонгогдов 2023-04-27

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өнгөрсөн улирлын ашиг буурчээ. 2023-04-27

БНСУ-д хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэхийг зохион байгуулсан этгээдэд цаазаар авах ял оноожээ 2023-05-08

БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Г.Анужин алтан медалийн эзэн боллоо. 2023-05-08

БНСУ-д бүлэглэн амиа хорлох хэрэг гарчээ 2023-05-10

БНСУ-ын шилдэг компаниудын жагсаалтад “Samsung Electronics” тэргүүлжээ 2023-05-11

БНСУ-ын ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доогуур дүн үзүүлжээ 2023-05-11

"Нүүрсний" гэх хэргийн хохирлын 6 сая орчим доллар БНСУ руу шилжүүлсэн болохыг тогтоосон. 2023-05-11