БНСУ-ын дээд лигт Монголын волейболчид сонгогдов

БНСУ-ын дээд лигт Монголын волейболчид сонгогдов

БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27-нд Чэжү хотод сонгон шалгаруулалтад хамрагдсан байна.

"KOVO Asia Tryout 2023" сонгон шалгаруулалт тамирчдын биеийн хүч, атлетик сорил болон лигийн багийн дасгалжуулагч, албаны хүмүүстэй ярилцлага хийснээс гадна ихэнх хугацаанд үзүүлэх тоглолтыг хийж, 24 тамирчнаас 7-г нь лигийн долоон баг өнөөдөр сонгож авчээ.

Энэ удаагийн шалгаруулалтад Монголоос 4 волейболчин өрсөлдсөнөөс Ж.Энх-Эрдэнэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдож "Samsung Fire Blue Fangs" багт тоглохоор болов. Манай залуу тамирчин Б.Баярсайхан 4 дэх сонголтоор "Аnsаn Okman" багт хүчин зүтгэхээр болсон байна. Ингэснээр Монголын волейболын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байгаа юм.

Харин шилдэг волейболчид болох Б.Батсуурь, Т.Хангал нар хараахан сонгогдож чадсангүй.

БНСУ-ын Волейболын холбоо KOVO энэ жилээс легионер тамирчдын сонгон шалгаруулалтад Ази тамирчдын шалгаруулалтыг тусад нь нэмсэн нь шинэ үүд хаалгыг манай тамирчдад олгосон юм.

Драфтаар сонгогдсон 7 тамирчин жилийн 100 мянган ам.долларын гэрээ байгуулах ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.