САЙХАН МЭДЭЭ: Монголчуудынхаа дэмээр жүжигчин Ж.Сүххуягийн хагалгаа амжилттай боллоо

САЙХАН МЭДЭЭ: Монголчуудынхаа дэмээр жүжигчин Ж.Сүххуягийн хагалгаа амжилттай боллоо

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, артерийн судасны бөөгнөрөл оноштойгоор, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэлд ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан.

Тэгвэл сайхан сэтгэлт иргэдийн зүгээс хайр хүндэтгэл хүлээсэн эрхэм жүжигчиндээ өгсөн сэтгэлийн хандивын үр дүнд эмчилгээний зардал бүрджээ. Улмаар хагалгаа нь амжилттай болсон сайхан мэдээг дуулгалаа.

Сайхан сэтгэлийн үрээр сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монголчууддаа баярлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.