Монголбанк он гарсаар 5.3 тн үнэт металл худалдан авчээ
Монголбанк оны эхний 3 сард 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Худалдан авсан 5.3 тн үнэт металлын 3.6 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
Өнгөрсөн 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 141,512.11 төгрөг байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.