Дөрвөн боомтоор экспортыг эхлүүлэхээр ажиллаж байна
Манай улс өнөөдрийн байдлаар дөрвөн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Цаашид ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэн Баянхошуу, Бичигт, Бургастай, Булган зэрэг дөрвөн боомтоор экспортыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Замын-Үүд боомтоор өдөр 14-32 тээврийн хэрэгслээр нүүрс, 2-4 тээврийн хэрэгслээр төмрийн хүдэр тээвэрлэж байгаа бөгөөд 3 дугаар сард нийтдээ 39 мянган тонн нүүрс, 7.1 мянган тонн төмрийн хүдрийг тус боомтоор экспортолсон.
Гашуунсухайт боомтоор 3 дугаар сарын 21-нээс хойш 292 тээврийн хэрэгслээг 20,820 тонн нүүрс тээвэрлэсэн. Харин зэсийн тээвэр тасраагүй үргэлжилсээр байгаа бөгөөд эхний улиралд 3,279 тээврийн хэрэгслээр 118,000 тонн зэсийн баяжмал экспортлоод байна.
Шивээхүрэн боомтоор 3 дугаар сарын 28-наас тээвэрлэлт эхэлсэн дөрөв хоногийн хугацаанд 236 тээврийн хэрэгслээр 6,800 тонн нүүрс тээвэрлэжээ.
Ханги боомтын хувьд гуравдугаар сарын 30-ны өдрөөс тээвэрлэлтээ эхлүүлж 49 тээврийн хэрэгслээр 3,760 тонн нүүрс, 19 тээврийн хэрэгслээр 1,460 тонн төмрийн хүдэр экспортлоод байна
Цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнодын Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймагийн Булган боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.