Худалдаа, үйлчилгээний 10 гаруй зөвшөөрлийг цахимаар авах боломжтой
Нийслэлд үйл ажиллагаа эрхлэх худалдаа, үйлчилгээний хамгийн түгээмэл 10 гаруй төрлийн зөвшөөрлийг гар утсаараа дамжуулан цахимаар авах боломж бүрдэж байна.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал Төв шууданд байрлах “Хурдан цэг” мэдээлэл, үйлчилгээний төвд өнөөдөр мэдээллээ. Тэрбээр E-Mongolia аппликэйшнээ нээж, e-business.mn систем рүү ороод цаасан болон биеэр очиж заавал авах бус, цахимаар олгох үйлчилгээ нэвтэрч буйг тодотголоо. Энд хүнсний дэлгүүр, ресторан, ая тухтай үйлчлэх дэлгүүр, мини маркет, бар караоке, цайны газар, нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх цайны газрууд, супермаркет орж байна. Тодруулбал:
Уламжлалт болон өөртөө үйлчлэх хүнсний дэлгүүр,
Баар, ресторан, энд захиалгат болон нэрийн хоол, ундаа үйлдвэрлэн, хэрэглэгч тав тухтай хооллох нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлэн хангасан,
Мини маркет, энд байнгын эрэлттэй, хүнсний болон хүнсний бус барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах дэлгүүр багтаж байна,
Супермаркет, хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний барааг төрөлжсөн тасгаар өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах дэлгүүр,
Цайны газар, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээ онцлогт тохируулан стандарт чанар, тээвэрлэлт, хадгалалтын шаардлагыг хангасан түүхий эдээр баталсан, жор, технологийн
Зочид буудлын үйлчилгээ,
Хүнсний зах, худалдааны төвүүд орж байна.
Иргэд худалдаа эрхлэх, үйлдвэр үйлчилгээ явуулах зөвшөөрлийг цахимаар авахад заавал ААН байгуулах шаардлагагүй.
Цахим зөвшөөрлийг ажлын 30 хоногт олгоно. Ингэхдээ үйлчилгээний хураамж төлбөргүй, үйлчилгээ авах этгээдэд иргэн хувиараа болон байгууллага, ААН-ийн шугамаар хамрагдаж болох нь. 30 хоногийн хугацаанд зөвшөөрлийг олгоогүй байгаал бол Засгийн газрын иргэдэд үйлчлэх 1111 төв болон ЦХХХЯ-нд хандаж болно гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь мэдээлэхдээ, “Бид Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нийт 1700 зөвшөөрлийг 360 болгож, 220 зөвшөөрлийг нэгтгээд байна гэв. “Татварын болон бусад хуульд иргэд үйлчилгээ, үйлдвэрлэл хувиараа эрхлэхэд заавал ААН байгуулах заалттай. Цахимаар зөвшөөрөл авахад энэ заалт үйлчлэх үү?” гэсэн асуултал тэрбээр, “Цахимаар зөвшөөрөл олгоход заавал ААН байгуулах шаардлагагүй. Жишээ нь, иргэн өөрөө мухлаг байгуулан ажиллаж болно. Өөрийн оршин суугаа газрын хажууд мухлаг байгуулаад ажиллах нь тухайн иргэний асуудал” гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.