Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилно

Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцээд, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг дараагийн даргаар томилох шийдвэр гаргасан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ.

Түүнчлэн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдан үүсээд буй түгжрэлийг арилгах, агаарын бохирдолыг бууруулах, түүнийг дагасан өвлийн галлагаатай холбоотой нүүрсний зохистой хэрэглээг нэвтрүүлэх зэрэг асуудал дээр дорвитой ажлуудыг хийх үүрэг чиглэлийг өгсөн байна. Нөгөөтэйгүүр хот төлөвлөлт, газар зохион байгуулалт зэрэг нийт иргэдийн бухимдлыг төрүүлсэн асуудлууд дээр шинэчлэл хийх, өмнө нь гарч байсан алдаа дутагдлуудыг арилгах, цаашид алдаа дутагдал гаргахгүй байхыг үүрэгдсэн аж.

Энэхүү томилгоотой холбогдуулж Х.Нямбаатар нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргын асуудлыг мөнхүү хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын орны хүний асуудлыг хэлэлцэнэ гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шилийг эздэд нь өгөхөд бэлэн болжээ 2023-09-20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав 2023-09-21

БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ 2023-09-21

Худалдаа, үйлчилгээний 10 гаруй зөвшөөрлийг цахимаар авах боломжтой 2023-09-25

Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ 2023-10-02

Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилно 2023-10-04

Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ 2023-10-08

ГХЯ: Израилд буй монгол иргэдтэй холбоо тогтоон ажиллаж байна 2023-10-09

С.Батдөлийг 8 жилийн хорих ялаар шийтгэв. 2023-10-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2023-10-11

ХЗДХ сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20-оос 30 жил болгож байгаа. 2023-10-11