Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын түвшинд чамгүй хамтарч ажилласан бөгөөд Улаанбаатар хот цаашдаа эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлэхээр худалдан авсан ногоон автобусны тухайд хот өөрийнхөө бүтцийн хүрээнд зохион байгуулсан. Энэ явцад алдаа гарсан байна. Тэдгээр автобусыг төв талбай дээрээ хүлээж авахдаа ямар нэг дутагдалтай асуудал гарсан бол хүлээж авахгүй байх байр суурьтай байсан гэдгээ хэлье. Хууль хяналтын байгууллага энэхүү асуудлыг шүүн тунгааж, үнэн мөнийг нь гаргаж ирэх ёстой. Ногоон автобусны худалдан авалтын асуудлаас болж иргэдээ бухимдуулсан бол ёс зүйн хувьд Та бүхнээс уучлалт хүсье гэлээ.

Түүнчлэн үгийнхээ төгсгөлд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан нийт хүмүүст талархал дэвшүүлээд, шинээр томилогдох хотын даргыг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.