Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ
БНХАУ-д болж буй "Ханжөү 2022" Азийн наадамд оролцсон Монгол Улсын тамирчдаас сүүлийн өдрүүдэд байт харвааны төрөлд Б.Отгонболд алт, чөлөөт бөхөөс Т.Тулга алт, М.Лхагвагэрэл мөнгө, Э.Дэлгэрмаа, Н.Насанбуян, Г.Ганхуяг нар хүрэл медаль, жюү жицүгийн төрлөөс М.Даваадорж хүрэл медалийг тус тус хүртсэн билээ.
Монголын багийн штабын удирдлагууд өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн байна.
Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар медаль хүртсэн нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, Парисын Олимпод өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.