Японы банк хоорондын дотоод шилжүүлгийн “Zengin” систем доголдов.
Японы банк хоорондын дотоод шилжүүлгийн “Zengin” систем доголдож, улмаар тус улсын 11 томоохон банк, санхүүгийн байгууллагууд асуудалтай тулгараад байгаа тухай уг системийн цахим хуудсанд мэдээлжээ.
Nikkei сонинд мэдээлснээр, энэ нь 1973 онд “Zengin” системийг нэвтрүүлснээс хойш гарч буй анхны томоохон хэмжээний саатал юм. Системийг сэргээх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд доголдох болсны шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Одоогоор Японы томоохон банкуудын нэг болох “Mitsubishi UFJ” бусад банк руу шилжүүлэг хийхгүй, хүлээн авахгүй байгаа аж. Мөн “Resona Bank”, “Kitakyushu Bank” болон бусад банкны шилжүүлгийн систем доголджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.