Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, өргөжин баяжиж буйг онцлон тэмдэглээд, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлууд болох худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг төмөр замаар холбох, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төслүүдийг түргэтгэхийн зэрэгцээ цахим эдийн засаг, ногоон хөгжил, ухаалаг хот байгуулалт зэрэг  салбарт шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувиар онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төслүүдээ 2023 онд бүрэн дуусгаж, 2024 оноос эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавихаар тохиролцсоныг дурдаад энэхүү яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулж, нээлттэй, хурдтай ажиллахыг мөн хүслээ.  

Элчин сайд Шэнь Миньжюань өөрийн томилолтын хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засгийн тэргүүн нарын зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвх чармайлт гарган, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд яригдсан томоохон төслүүд, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, боомтуудын хил холболтын асуудлуудад онцгой анхаарч шуурхайлан ажиллаж буйгаа уламжиллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ 2023-10-02

Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилно 2023-10-04

Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ 2023-10-08

ГХЯ: Израилд буй монгол иргэдтэй холбоо тогтоон ажиллаж байна 2023-10-09

С.Батдөлийг 8 жилийн хорих ялаар шийтгэв. 2023-10-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2023-10-11

ХЗДХ сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20-оос 30 жил болгож байгаа. 2023-10-11

БНСУ-ын Төв банканд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн айлчилжээ 2023-10-12

Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ 2023-10-12

Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ 2023-10-12

Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ 2023-10-12