Салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлээрэй

Салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлээрэй

Эрүүл мэндийн яамнаас хачигт халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөлөө. 

Хачгаар дамжин халдварладаг олон улсын аравдугаар ангилалд 28 өвчин бичигдсэн байдгийг мэргэжилтэн хэллээ. 

Монгол Улсад гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор бүртгэж, оношилж байна.

Хачигт энцефалит нь ойн хачигаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгдэж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг тул илүү хүнд явагддаг. Монгол орны 8 аймагт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж. Цаашдаа 11 сар хүртэл явагдана.

Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Бэлчээрийн малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар халдварладаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид, ноос ноолуур үйлдвэрлэдэг хүмүүс, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг. Хачгаас урьдчилан сэргийлэхийн тулд хачигт хазуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.