БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ

БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ

БНСУ-ын "Zyle daewoo" үйлдвэрээс "Евро 5" хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч "Евро 2" хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга, түгжрэлийн сайд гээд өндөр дээд албан тушаалтнууд ар араасаа суудлаасаа ховхорч, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тэргүүтэй олон хүн шалгагдаж, цагдан хоригдож байна.

Тэгвэл бид энэ удаа асуудлын гол зангилаа болоод байгаа тус ногоон автобусыг экспортолсон БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр болон "Евро 2" хөдөлгүүрийн талаар хэд хэдэн баримт мэдээллийг хүргэе. БНСУ-ын автобус үйлдвэрлэгч “Zyle Motors” (хуучнаар Zyle Daewoo Bus) компаний манай улс руу өнгөрсөн есдүгээр сард экспортолсон автобусанд 1990-ээд оны сүүл үед үйдвэрлэж, тэр үеийн байгаль орчны зохицуулалтын стандартыг мөрдсөн хөдөлгүүр ашигласан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл Солонгосын зах зээлээс хэдийнээ татагдаж, тус улсад хориглосон хөдөлгүүрийг ашигласан ч сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай хөдөлгүүр ашигласан мэт болгож, нааш нийлүүлжээ.

БАРИМТ 1: “Zyle Motors” компанийн толгой компани болох “Youngan Moja Group” нь дотоодын тус компаниа үндэслэлгүйгээр хааж, үйлдвэрээ хилийн чанад руу буюу Вьетнам руу нүүлгэсэн.

 

"Zyle Daewoo" компаний үйлдвэрийн байр

 

“Zyle Daewoo Bus” нь COVID-19 гарч, менежмент муудсаны улмаас 2020 оны тавдугаар сард Улсан дахь үйлдвэрээ хааж, Вьетнам дахь үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.  Ийнхүү 2020 оны аравдугаар сард 360 орчим ажилчдыг ажлаас нь халж, компанийг нь хаасан байна. Улмаар ажилчид үндэслэлгүй, гэнэт ажлаас нь халсан хэмээн маргаан дэгдээж 2021 оны зургаадугаар сард халагдсан ажилчдыг ажилд нь эргүүлэн оруулснаар үйлдвэрийг дахин ажиллуулж байв. Гэвч жил орчмын дараа буюу өнгөрсөн оны долдугаар сард 270 орчим ажилчдыг халж, үйлдвэрийг дахин хаажээ. Энэ үед үйлдвэрийн ажилчид гомдол гаргаж, шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байгаа аж.

 

"Zyle Daewoo" компаний үйлдвэрийн ажилчид

Түүнчлэн "Zyle Motors" компани энэ оны эхээр дотоодод үйлдвэрлэсэн автобусуудыг бусад компаниудаас цуглуулж, Улсан дахь үйлдвэртээ хадгалж, Вьетнам руу илгээж байжээ. Учир нь манай улс руу экспортолсон "BS106" загварын хэвийг Солонгосоос оруулж ирсэн. Харин “Youngan Moja” буюу толгой компанийн албаны хүний мэдээлснээр “Монголд экспортолж буй уг загварын 245 ширхэгийг 2007 оноос эхлэн Вьетнамд үйлдвэрлэсэн” гээд “Монголын томилолтын багийнхан баталгаажуулсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн чанарт ямар нэгэн асуудал гараагүй” хэмээн мэдэгджээ.

БАРИМТ 2:Евро 2 хөдөлгүртэй автобус Солонгост хориглодог боловч Монголд хориглосон заалт байдаггүй бөгөөд гол асуудал нь автобусны гадна талд “Евро 5” гэсэн шошго наачихсан байгаа юм

“Kookmin Ilbo” сэтгүүлийн өчигдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдрийн нийтлэлд дурдсанаар, ёсдүгээр сарын сүүлчээр “Zyle motors” компаниас нийлүүлсэн BS106 загварын 100 автобус 1996 онд ашиглаж байсан бөгөөд тухайн үеийн байгаль орчны журмын стандартын дагуу үйлдвэрлэсэн “Евро 2” хөдөлгүүрийг ашигласан байна гэжээ. “Евро 2” хөдөлгүүрийг Солонгост 2004 оноос хойш зогсоосон буюу хориглосон. Одоогийн байдлаар 2006 оноос өмнө үйлдвэрлэсэн Евро 3 ба түүнээс доош ангиллын дизель хөдөлгүүртэй автомашин болон автобусууд 5-р зэрэглэлийн ангилалд багтааж, хязгаарлалт тогтоон зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулдаг байна. Гэтэл Монголд евро хөдөлгүүртэй холбоотой тусдаа зохицуулалт байдаггүй бөгөөд “Евро 2” хөдөлгүүрийг ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

 

Дизель хөдөлгүүрт автобусны азотын исэл болон тоос ялгаруулах хэмжээ

Дизель хөдөлгүүрт автобусны азотын исэл болон тоос ялгаруулах хэмжээ

 

Гол асуудал нь "Евро 2" хөдөлгүүртэй автобусны гадна талд “Евро 5” гэсэн шошго наасан байна. “Евро 5” бол 2009 оноос ашиглагдаж эхэлсэн хөдөөлгүүр бөгөөд “Евро 2”-той харьцуулахад азотын исэл, нарийн ширхэгтэй тоосны ялгаруулалтын стандартыг гуравны нэгээс арван хоёрны нэг болгон чангатгасан аж. Мөн “Евро 5” хөдөлгүүрүүд нь мочевинтай ус цацдаг төхөөрөмжөөр дамжуулан яндангийн хий дэх бохирдуулагчийг мэдэгдэхүйц бууруулж чаддаг байна. Солонгост одоогоор “Евро 6” мөрдөгдөж байгаа ч “Евро 5” ба түүнээс дээш стандартыг хангасан дизель хөдөлгүүртэй автомашинууд байгаль орчныг сайжруулах төлбөрөөс чөлөөлөгддөг гэнэ. Харин “Zyle Motor” компани нь өндөр хөгжилтэй орнуудын дүрэм журамд нийцсэн хөдөлгүүр гэж худал мэдээлж, бага хүчин чадалтай механик хөдөлгүүртэй автобусуудыг заржээ. Үүнд хариу болгож тус компаний толгой клмпани болох “Youngan Moja” групп, “Бид гэрээ хийж, “Евро 2” хөдөлгүүрийн үзүүлэлтээр үйлдвэрлэсэн” гэж мэдэгдсэн ч автобусны гадна талд “Евро 5” гэсэн тэмдэглэгээ хийсэн тухай байр сууриа тодорхой илэрхийлээгүй байна.

 

"Zyle Daewoo Bus" компаний ерөнхийлөгч Ким Жэ Ён

Эх сурвалж:https://isee.mn/n/56819

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-11-02

Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа 2023-11-02

БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ 2023-11-03

Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг дэмжжээ 2023-11-06

О.Цогтгэрэл: Эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаа 2023-11-06

Шөнө гадаа хоносон автомашиныг хэрхэн өглөө хэрхэн асаах вэ? 2023-11-06

ОБЕГ-аас худал мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа 2023-11-06

Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдээгүй 2023-11-07