О.Цогтгэрэл: Эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаа

О.Цогтгэрэл: Эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр "Нэгдүгээрт, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг авч хэлэлцлээ. Хоёрдугаарт, “Эрдэнэс таван толгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг удаа дараа томилж буй асуудлыг тогтож ярьсан. Гуравдугаарт, ирэх оны төсвийг дагалдаж өргөн барьсан Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцлээ. 

Эдгээр хуулийн төсөл нь авлигыг бууруулах, авлигажсан тогтолцоог арилгах тухайд хурцаар яригдаж буй энэ үед харин ч авлигыг өөгшүүлсэн үйлдэл болж байна. Эхний хуулийн төслөөр шууд худалдан авалт хийх бололцоог нээж өгсөн байна. Шууд худалдан авалт нь авлигыг ямар ихээр өөгшүүлж болдгийг ногоон автобусны худалдан авалтаас харж болно. Хоёрдугаарт Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж байгаа нь БНМАУ-ын үед хэрэглэж байсан, бараг хүчингүй болсон хуулийг үндэслэн томилж байгаа явдал юм.

Биржийн тухай хуульд төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л уул уурхайн компаниуд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа зөвхөн биржээр дамжуулж ил тод, нээлттэй хэлбэрээр арилжааг явуулна хэмээн туссан байдаг. Гэтэл одоогийн өргөн барьсан хуулийн төсөлд стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд биржийн биш арилжаагаар худалдан борлуулж болно гэж тусгасан байна. 

Энэ мэтээс үзэхэд, эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаагийн зэрэгцээ улстөрийн сонгуульд бэлдэж байгаа хэрэг юм” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-11-02

Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа 2023-11-02

БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ 2023-11-03

Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг дэмжжээ 2023-11-06

О.Цогтгэрэл: Эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаа 2023-11-06

Шөнө гадаа хоносон автомашиныг хэрхэн өглөө хэрхэн асаах вэ? 2023-11-06

ОБЕГ-аас худал мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа 2023-11-06

Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдээгүй 2023-11-07

ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо ирлээ 2023-11-07

“Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна 2023-11-07