"COVID-19"-ийг далд үед нь илрүүлэх оношлуур хандивлав
"COVID-19" халдвартай тэмцэхэд зориулж "Сөүл групп" компаниас УОК-т БНСУ-ын "Seegene" компанийн үйлдвэрлэсэн 1000 ширхэг “2019-nCoV Assay” оношлуур хандивлав.
Вирусийг далд үед нь илрүүлэх боломжтой энэхүү оношлуурыг АНУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орон хэрэглэж буйг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабраторийн эрхлэгч эрдэмтэн, доктор О.Одгэрэл хандив гардуулах үеэр дурдлаа.
Уг оношлуурыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ХӨСҮТ-д энэ сарын 3-нд хүлээлгэн өгсөн байна. Оношлуурыг ашиглахдаа "Seegene" компанийн үйлдвэрлэсэн тусгай аппараттай холбох шаардлагатай юм. Монгол Улс ДОХ-ын шинжилгээнд ашиглах зорилгоор уг аппаратыг авч байсан тул оношлуурыг ашиглах бүрэн боломжтой гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захиралд Д.Нямхүү онцолж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.