ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан

ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийсэн дүрс бичлэгийг ашиглаж хятад хэлээр мэдээлэл бэлтгэн, олон нийтийн сүлжээнд байршуулсан асуудлыг залруулж мэдэгдэл гаргасантай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Тэрбээр “Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан худал мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд орчин үеийн технологи, програм ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны харилцаанд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна. Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хоёр орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандсан болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Нийгмийн сүлжээ ашиглаж байгаа иргэд, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг аливаа мэдээллийн үнэн бодит байдал, эх сурвалжийг нягталж, холбогдох мэдээллийг олон түмэнд түгээж, хариуцлагатай хандаж байхыг анхааруулж байна” гэв. 

Одоогийн байдлаар эл асуудалтай холбогдуулж хоёр хүнийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн ба БНХАУ-ын талд хандаад байгаа аж. Өмнө нь Монгол Улсын хилийг наашлуулсан гэх хуурамч мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан бөгөөд цаашид энэ мэт ташаа мэдээ мэдээлэл цацсан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцдог болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээллийнхээ төгсгөлд сануулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана 2023-11-13

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2023-11-13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо 2023-11-17

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав. 2023-11-17

Зүүн болон говийн аймгуудад шөнөдөө 28-30 хэм хүрч хүйтэрнэ 2023-11-20

ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан 2023-11-20

"Болор цом-41"-д орох найрагчдын нэрс тодорлоо 2023-11-21

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана 2023-11-22

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2023-11-22

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. 2023-11-22

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал явагдаж байна 2023-11-22