Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо

Улсын хэмжээнд ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор ийнхүү тогтоож, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг:

  • Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт,
  • хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ,
  • эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
  • инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан юм.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм.

Монгол Улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль’’-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар хэмээн тодорхойлсон байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв. 2023-11-12

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс ДӨРВӨН тамирчин дэлхийн аварга болов.  2023-11-12

ONDO дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой. 2023-11-13

“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана 2023-11-13

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2023-11-13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо 2023-11-17

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав. 2023-11-17

Зүүн болон говийн аймгуудад шөнөдөө 28-30 хэм хүрч хүйтэрнэ 2023-11-20

ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан 2023-11-20

"Болор цом-41"-д орох найрагчдын нэрс тодорлоо 2023-11-21

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана 2023-11-22