Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.


2023 оны 11-р сарын 13-ны 20 цагаас 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, 16-наас өдөртөө хүйтний эрч суларч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо 2023-11-12

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв. 2023-11-12

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс ДӨРВӨН тамирчин дэлхийн аварга болов.  2023-11-12

ONDO дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой. 2023-11-13

“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана 2023-11-13

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2023-11-13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо 2023-11-17

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав. 2023-11-17

Зүүн болон говийн аймгуудад шөнөдөө 28-30 хэм хүрч хүйтэрнэ 2023-11-20

ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан 2023-11-20

"Болор цом-41"-д орох найрагчдын нэрс тодорлоо 2023-11-21