ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг 2023  оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжиж буйг онцлов.
Монгол Улсын иргэд Солонгос Улсад зорчих визний асуудалд анхаарал хандуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчилж өгөх хүсэлтийг  уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тавилаа.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад ирэх Солонгос жуулчдын тоо нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлээд, цаашдаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд ажиллаж байгааг дуулгасан юм.

Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр эртний найрсаг, сайн харилцаатайг дурдаад, хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлж байна гэж тодотгов.
Цаашдаа хоёр улсын эдийн засгийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгээ Элчин сайд Ким Жун Гүг хэллээ.  Монголчуудад олон удаагийн виз олгох, визний нөхцөлийг хөнгөвчлөх  асуудалд ч мөн анхаарал хандуулахаа Элчин сайд Ким Жун Гүг онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана 2023-11-22

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2023-11-22

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. 2023-11-22

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал явагдаж байна 2023-11-22

10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. 2023-11-22

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа 2023-11-23

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав 2023-11-23

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2023-11-23

Снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо 2023-11-24

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна 2023-11-25

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдана 2023-11-27