Хүчтэй шуурганы улмаас орон нутагт автомашин салхинд өнхөрч онхолджээ

Хүчтэй шуурганы улмаас орон нутагт автомашин салхинд өнхөрч онхолджээ

Баруун болон төв, зүүн  аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт 4  иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэнийг эсэн мэнд олж, Баруун-Урт суманд төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт,  Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон 4 байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24  гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. 2023-12-07

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. 2023-12-07

ШШГЕГ: Б.Ганхуягт хордлогын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал тогтвортой байна 2023-12-07

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн 2023-12-07

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа 2023-12-08

Хүчтэй шуурганы улмаас орон нутагт автомашин салхинд өнхөрч онхолджээ 2023-12-08

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна. 2023-12-08

Маргааш “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно. 2023-12-08

Ж.Ганбаатар: БНХАУ-аас захиалсан 31500 тонн дизель түлш өнөөдөр хилээр орж ирнэ 2023-12-11

Хоёрдугаар шатны "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-д 300 гэрчийг дуудлаа 2023-12-11

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлнэ 2023-12-11